Сургалтын орчин

 

Сэтгэмж цогцолбор сургууль нь сургалтын хоёр байртайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Сургуулийн "А" байранд бүрэн дунд ба суурь боловсролын суралцагчид, "Б" байранд анхан шатны боловсролын суралцагчид хичээллэж байна. Сэтгэмж цогцолбор сургууль нь сургалтад шаардлагатай анги, танхим, кабинетуудыг бүрэн тохижуулж, сургалтын үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд, чанартай явуулж байгаа билээ.

 

Сэтгэмж цогцолбор сургуулийн план зураг

 

Бүтэц:

  • Хичээлийн 2 байртай
  • Нийт багш, ажилтан 101
  • Багш 71
  • Бүлгийн тоо 51
  • 1-12-р ангийн 1619 суралцагчтай

 

2014 онд сургалтын орчин сайжруулахад хийсэн ажлууд : 

  • БНСУ-ын хөрөнгө оруулалтаар 100 сая төгрөгийн төсөвтэй “Сургуулийн бүс” төслийг хэрэгжүүлж, авто замын тохижилтыг иж бүрнээр хийж, улсын хэмжээнд загвар сургууль болсон.
  • Нийслэлийн 247 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар уурын зуухыг бүрэн шинэчилсэн.  
  • Нийслэлийн 26 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар дулааны шугамыг бүрэн шинэчилсэн.
  • Сургуулийн төсөв болон эцэг эхийн хандиваар нийт 27 сая төгрөгөөр сургуулийн дотор, гадна орчин болон анги танхимд засвар үйлчилгээ хийж, тоног төхөөрөмж сайжруулсан.
  • Эцэг эхчүүдийн 8.278.800 төгрөгийн хандиваар бага сургуулийн анги бүр LCD телевизор, принтертэй болж, интернетээр хичээлээ явуулах боломж бүрдүүлсэн.
  • Сургуулийн 841.500 төсвөөр бага сургуулийн коридор, гадна талд 4 ширхэг камерь суурилуулсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *