Гадаад харилцаа

“Сургуулийн бүс”-ийг байгуулснаар зам тээврийн осол буурна

“Сэтгэмж” цогцолбор сургуулийн хувьд 1700 гаруй сурагчтай тэдний 80 гаруй хувь нь авто зам хөндлөн гарч сургуульдаа очдог. Гэвч жилд 2-3 хүүхэд замын осолд өртдөг байна. БНСУ-ын Барилга угсралт технологийн институт зам тээврийн ослын дүн мэдээг үндэслэн “Сургуулийн бүс” хөтөлбөрийг хэрэгжүүлж, явган хүний гарц, тэмдэглэл, хурд сааруулагч, гэрлэн дохио зэргийг иж бүрнээр хийж сууриулжээ.

БНСУ-ын хувьд нийт 15136 бага сургуулийн орчимд “Сургуулийн бүс”-ийг байгуулснаар таван жилийн хугацаанд авто тээврийн осол 50 хувиар буурсан гэнэ.  

Урьд нь тус сургуулийн ойр орчимд замын тэмдэг тэмдэглэгээ, гэрлэн дохио байдаггүй байсан байна. Бага, дунд ангийн сурагчид том хүн бараадан замаар гардаг байсан талаар дурдан, одоо гэрлэн дохиотой болсонд баяртай байгаагаа хэлсэн юм. БНСУ-ын Барилга угсралт технологийн институд, Замын цагдаагийн ерөнхий газартай хамтран тус сургуулийн сурагчдад замын хөдөлгөөний хичээл орж,  тараах материал тараажээ. “Сургуулийн бүс”-ийг байгуулснаар зам тээврийн осолд өртөх магадлал буурах юм.

 

“Сургуулийн бүс” хөтөлбөрийг хэрэгжүүлж, явган хүний гарц, тэмдэглэл, хурд сааруулагч, гэрлэн дохио зэргийг иж бүрнээр хийж сууриулжээ.

 

Нийслэлийн Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ж.Энхбат “Замын цагдаагийн газраас хүүхэд зам тээврийн осол өртөж байгаа нөхцөл байдлын талаар өдөр тутам судалгаа хийдэг. Аль сургууль, орчимд  хүүхэд осолд өртөөт байгааг судалдаг. “Сэтгэмж” цогцолбор сургуулийн хувьд хамгийн ачаалалтай замтай зорчих хэсэг нь ойрхон байрладаг. Тус сургуулийн сурагчид дор хаяж 2-3 автозам хөндлөн гардаг.  Ерөнхий сайдын хүрээнд 2014 онд сургуулийн орчмын бүсийн стандартыг батлуулсан. Энэ хүрээнд БНСУ-ын хөрөнгө оруулалтаар жишиг сургуулийн бүсийг бий болгож байна. Ерөнхий боловсролын нийт сургуулиудад энэ стандартыг мөрдүүлэх нь зүйтэй.  Өнгөрсөн онд долоон хүүхэд зам тээврийн осолд өртсөн. Жил ирэх тусам буурч байгаа ч бид нарын шаардлагын хэмжээнд буурч чадахгүй байгаа юм” гэлээ.

“Сэтгэмж” цогцолбор сургуулийн хувьд 1700 гаруй сурагчтай тэдний 80 гаруй хувь нь авто зам хөндлөн гарч сургуульдаа очдог. 

БНСУ-ын хувьд нийт 15136 бага сургуулийн орчимд “Сургуулийн бүс”-ийг байгуулснаар таван жилийн хугацаанд авто тээврийн осол 50 хувиар буурсан гэнэ.   

Өнгөрсөн онд долоон хүүхэд зам тээврийн осолд өртсөн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *