Бэлэгдэл, хүндэтгэл

 
Уриа : Сайхан ирээдүйн төлөө хамтдаа
Эрхэм зорилго : Хүмүүнлэг, оюунлаг, чадварлаг, эрүүл, зөв дадалтай иргэн төлөвшүүлэх

 


"Сэтгэмж" цогцолбор сургуулийн лого

Logo1

Татах


 

"Сэтгэмж" цогцолбор

сургуулийн сүлд дуу

 

Үгийг Н.Алтангэрэл

Аяыг Б.Бат Эрдэнэ

 

Номын далай

Өглөг буяны үүдэн далай
Өндөр дээд номын хишиг
Өгөөмөр арвин суутны өлгий
Өнөр баян сэтгэлийн хандив

     

     Дахилт

     Сэрүүн дэнжийн өндөр өргөө
     Сэтгэлд хоногших миний ордон
     Сайхан бүхний эхний гараа
     Сэтгэмж цогцолбор миний сургууль

 

Дэвжин дээшлэх буяны хурай
Дэлбээгээ нээсэн цэцэгсийн өргөө
Дээдийн дээд сайхны манлай
Дэрвэх насны удмын заяа

     

     Дахилт

     Сэрүүн дэнжийн өндөр өргөө
     Сэтгэлд хоногших миний ордон
     Сайхан бүхний эхний гараа
     Сэтгэмж цогцолбор миний сургууль

 

Заяа тэгшлэх буяны хурай
Замын эхний анхны гараа
Зулай тэрсхэн ахан дүүс
Зузаан түүхтэй ангийн андууд

     

     Дахилт

     Сэрүүн дэнжийн өндөр өргөө
     Сэтгэлд хоногших миний ордон
     Сайхан бүхний эхний гараа
     Сэтгэмж цогцолбор миний сургууль


 

 

 "Сэтгэмж" цогцолбор сургуулийн 40 жилийн ойд зориулсан "Зурагтын 46" баримтат кино

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *